Дүгнэлт
Миний амьдралд надтай хамт байх хүсэлтэй хүмүүс маш олон гарч ирж байжээ. Би чамд хэлж байсанчлан хэдийгээр би зорилго мөрөөдөлдөө хүрэхийн төлөө амьдарч буй хэдий ч намайг ойлгоё, хүндлэе гэсэн хүнд татагдаж ямар ч үед хамт байх мэт сэтгэгдэл төрүүлсэн тэр хүмүүсээр дутаж эрж хайж явсан юм байна. Тэдгээр хүмүүсийг би ч мөн адил тэр зориг зүрхийг нь хүндэлж ямар учраас гэдгийг нь ойлгож, тэр хүнд хэрэгтэй хүн нь байхсан гэсэн эрмэлзэл төрснөөр энэ бүхэн эхэлдэг мэт. Хэдийгээр би амьдрах учир шалтгаанаа бүрэн олж авч түүнийхээ төлөө л оршихоор шийдсэн ч хэн нэгэн хүн үүнийг минь ойлгодог байгаасай гэж хүсдэг. Харин юу ч битгий саад болоосой, саад болох гээд байгаа зүйл байвал шууд л бүрэн хамгаалж замаа цэвэрлэж явдаг. Харилцаа бүхэн хэн хэн нь нэгэндээ таалагдаж, хүндлэж сайн сайхан талыг нь олж харж, цаашид хамт байх итгэл төрснөөр эхэлдэг. Зиа ингээд эхлэл тавигдаад явж буй хэдий ч эхлэл бүхэн хүсэж байсан үр дүнд хүрдэггүй шүү дээ. Миний амьдралд бол энэ сэд...