Хэрээ

Энэхүү блогийг уншсан найз маань хэрээний талаар бичээчээ хэмээн дээхэн үед санал болгосоныг одоо л гүйцэлдүүлэх гэж байна. Учир юунд гэвэл манай хүний гол дуртай амьтан төдийгүй манай байрны урд орших сүрлэг сайхан модод дээр өвлийн улиралд ихээр нүүдэллэн ирж өвлийг өнөтэй давдаг байсан юм. Гэвч би хэрээний талаар сайрхах гэсэнгүй, харин ч тэдгээр амьтад миний болон бусдын амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлсөн талаар бичих болсондоо найзаасаа уучлал хүсэе.


Миний амьдардаг газар нисэх. Ихэнх хүмүүс хол гэдгээс нь өөр юу ч мэдэхгүй. Мэдээж хол учир ирж үзээгүй, энэ газарт ямар сайхан түүх, ямар сайхан хүмүүс, ямар сайхан орчин байдгыг мэдэхгүй. Харин би жижигхээн түүх хуваалцая.

Би 5 давхар хуучны орос байранд амьдардаг . Байрны маань урд, байрнаас минь ч өндөр сүрлэг том улиас модод ургана. Байр мод 2 нас чацуу бизээ. Манай гэр 2талдаа цохтой. Урд цонхоороо моддыг, тоглоомын талбай дээр хөгжилдөх хүүхдүүдийг, сагсны шийдэн дээрх өндөр булчинлаг ах нарыг, саравчинд сууж даалуу тоглох өндөр настнуудыг хархаас гадна өглөө бүр жиргэх бяцхан цоглог болжморын дууг сонсож сэрдэг юм.



Харин хойд цонхоор харагдах зүйлсийг ярьвал миний сэдвийг хэтэрхий хазайлгах эрсдэлтэй ч гэлээ дурдахгүй байж чадахгүй нь. Тэгхээр хойд цонхоор маань Сонгино-Хайрхан уул налайн, наад талаар нь туулын бургас сайн харвал туул гол өөрөө ч харагдана. Мөн миний өсөж ториносон цэцэрлэг манай машины гараж хүртэл. Хамгийн онцгой нь онгоц газардаж буйг яг хажуугаас нь хардаг юм. Их ойрхон зөрдөг. Том онгоц өнгөрвөл хуучны модон цонхыг минь чичэрж доригтол авна шүү дээ хха.



Эргээд сэдэв рүүгээ орцгооё. Тэдгээр гайхалтай том улиас моднууд миний амьдралын бүхий л дурсамжыг чимдэг юм. Багадаа тэдгээр модод руу авираад л, нөгөө найзаасаа илүү өндөрт авирих гэж хичээж байгаад зөндөө бэртэж шарх соривтой болсонсон. Манай цонхны чанх урд ургадаг улиас хамгийн том сүрлэг нь байсан, биеээ жоохон сунгаад л мөчрөнд нь хүрчих юм шиг тийм ойрхон харагддаг. Хэзээ нэгэн цагт энэ мод бүрч өндөр ургаад би биеэ ч сунгах шаардлагагүй мөчир нь цонхтой минь тулчихсан байна байхдаа гээд л хүлээдэг байсан. Анхны болзоодоо ч тэр моддоор гэрийнхээ цонхыг халхалсан газар зогсож байсан.

Тэр нэг жил дээд ангийн хөвгүүнтэй чатаар харьцдаг байлаа. Тухайн үед би хүнтэй үерхэж байсан учир найзаас илүү харилцаагүй хязгаарлагдмал. Тэр манай урд талын байранд амьдардаг. Манай цонхноос тэдний цонхыг хархад мод саад болдог байсан ч намар болж мод нүцгэрснээр бид саадгүй бие биенээ харж утсаар ярьдаг болов. Намраас өвөл, өвлөөс хавар. Би найз хөвгүүнээсээ салж бид хоёр илүү дотно байх боломж бий болоод дөнгөж эхэлж байхад нэг үл ойлголцол гарсан. Би үүнд жаахан гомдолтой явлаг л даа. Тэр одоо ч намайг буруутгадаг байх. Надаас яагад тийм зүйл болсон талаар, өөрт нь ямар байгаа талаар хэлэлгүй зүгээр л надаас зайгаа барьсан. Магадгүй тэр их гомдсон, шантарсан байх. Харин би залруулж хэлий гээд тэгж араас очиж мочоогүй юм өө. Тэр үнэхээр тэгж бодсон бол бодлоороо л болог дээ гээд л хаясан гэхүү дээ. Тэгсэн хэдий ч гал тогоонд хоол хийж байхдаа ч юм уу цонхоор харах бүртээ яалтчгүй тэдний цонхруу харц төвлөрч санаа алддагсан. Зун болж модны навчис урган тэдний цонх ч харагдахаа больж түүний ачаар сэм санаа алдахаа больсон юм даа. 

Намар навчис шаралж байрны маань урд тал битүү шар өнгөөр хучигдаад л үзэсгэлэнтэй. Өвөл цас орход хамгийн романтик газар манай байрны урд тал ххэх.

Өмнө жилийн өвөл Хэрээнүүдийн нүүдэлж ирэх тоо толгой хэрээс хэтэрч оршин суугчдыг тавгүйтуулж эхэлсэнээ бүр давраад онгоцны нислэгэнд саад болох болсон учир даруй арга хэмжээ авна гээд л гайхамшигтай моднуудыг минь хайр найргүй тасалж тайрж орхисон юм даа. Ганц би биш их олон хүн үүнд гунигтай байсан юм.

Бүр аваад хаячихаагүй нь их юм даа хэххэхэ их эмзгэлсээн ххэххэхэх

За тэхдээ хэрээ гоё үзэмжтэй амьтан шүү ххэ
Миний блогыг уншаад ийм сэдвээр бичээч гээд санал болговол тэгээд баярлаал бичийшд хха. Гоё сонирхолтой сэдэв өгвөл тэр дор нь х
орхойсоод биччих бхоо. Сomment хэсэгт бичиж үлдээгээрэй. 
Мөн доорх 2 линкээр орвол сонирхолтой бичлэгүүд олж үзэх болно шүү ххэ.





Comments

  1. nowsh gej hereee yawaaa
    Heree Heree Heree hha ene chine bvtelgvi hairiin tvvh ym bishvv hha

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts