Дүгнэлт


Миний амьдралд надтай хамт байх хүсэлтэй  хүмүүс маш олон гарч ирж байжээ.
Би чамд хэлж байсанчлан хэдийгээр би зорилго мөрөөдөлдөө хүрэхийн төлөө амьдарч буй хэдий ч намайг ойлгоё, хүндлэе гэсэн хүнд татагдаж ямар ч үед хамт байх мэт сэтгэгдэл төрүүлсэн тэр хүмүүсээр дутаж эрж хайж явсан юм байна.
Тэдгээр хүмүүсийг би ч мөн адил тэр зориг зүрхийг нь хүндэлж ямар учраас гэдгийг нь ойлгож,  тэр хүнд хэрэгтэй хүн нь байхсан гэсэн эрмэлзэл төрснөөр энэ бүхэн эхэлдэг мэт.
Хэдийгээр би амьдрах учир шалтгаанаа бүрэн олж авч түүнийхээ төлөө л оршихоор шийдсэн ч хэн нэгэн хүн үүнийг минь ойлгодог байгаасай гэж хүсдэг. Харин юу ч битгий саад болоосой, саад болох гээд байгаа зүйл байвал шууд л бүрэн хамгаалж замаа цэвэрлэж явдаг.
Харилцаа бүхэн хэн хэн нь нэгэндээ таалагдаж, хүндлэж сайн сайхан талыг нь олж харж, цаашид хамт байх итгэл төрснөөр эхэлдэг.
Зиа ингээд эхлэл тавигдаад явж буй хэдий ч эхлэл бүхэн хүсэж байсан үр дүнд хүрдэггүй шүү дээ. Миний амьдралд бол энэ сэдвийн хүрээндэх өнгөрсөн бүх эхлэлүүд  хүсэж байсан үр дүндээ хүрж байгаагүй. Ирээдүйд ийм хэвээр байхыг хүсэхгүй байгаа учир өөрийгөө ойлгохоор үүнийг бичлээ…
Харилцааны эхлэл тавигдсанаар хамт байх хугацаандаа тухайн хүнээ бүрэн таних хэрэгтэй гэдгийг би сайн ухамсарладаг.
-          Тэр хүний амьдарлын зорилго юу вэ
-          Тэр юунд итгэж найдаж амьдардаг вэ
-          Түүнд юу хэрэгтэй вэ
-          Тэр хүний амьдарлыг үзэх үзэл хэр том цар хүрээтэй вэ
-          Бүх ертөнцийн талаар нэг талын тогтсон байр суурьнаас хүлээж авдаг уу эсвэл олон талаас нь уу
-          Өөртөө бүрэн дүүрэн  итгэдэг үү
-          Тэр хүн асуудалд хэр нухацтай ханддаг вэ
-          Тэр хүн өөрийгөө хуурдаг уу
-          Тэр хүн юун дээр илүү их алддаг вэ
-          Алдсан алдаагаа юунаас болсоныг бүрэн ойлгодог уу
-          Алдаагаа хэрхэн засдаг  вэ, засахгүй өнгрөөчихдөг үү, дахин давтсаар байдаг уу
-          Тэр хүн ууралхаараа яг яадаг вэ
-          Яг юу түүний уур бухимдлыг хүргэдэг вэ
-          Тэр хүний хүсэж буй зүйл бүтэхгүй байхад яадаг вэ
-          Хүсэж буй зүйлд нь саад болвол ямар сэтгэл хөдлөлөөр шийдвэр үйлдэл гаргах вэ
-          Тэр хүн миний хэлж хуваалцаж буй зүйлсийг сонсдог уу
-          Сонсож байгаа хэдий ч миний түүнд хүргэх гээд байгаа гол санааг ойлгодог уу
-          Тэр хүн надаас юу хүсэж байгаагаа тодорхой болгосон уу
-          Тэр хүний хүсэж хайж ирсэн хүн нь би мөн үү
-          Биш бол дараагын шийдвэр үйлдэл нь юу байх вэ гээд л дуусашгүй их мэдэх ёстой зүйлс ундран гарч ирнэ. Энэ бүхэн харилцааны явцад олж мэдэх зүйл шүү дээ.
Тэгснээр энэ хүнийг бүхий л цаг үед эргэлзээгүйгээр хайрлаж чадах эсэхээ шийдэнэ. Энэ бүхнийг бодолцон үзэхгүйгээр бүрэн ухаараагүйгээс сэтгэл хөдлөлдөө автаж
-          Хайртай, хагацахгүй
-          Юу ч болж байсан орхихгүй
-          Үүрд, үргэлж, үхэн үхтлээ бла бла гэж хэлж тэр бүү хэл амлах явдал нь өөрийгөө болон өрөөлийг хуурж буй хэрэг юм.
Тийм учир би сэтгэл хөдлөлөө зөвөөр захиран энэ алдааг гаргахгүй байхын тулд өөрт тодорхой үнэн болж батлагдсан бодол сэтгэлээ хэлж хуваалцдаг. Жнь:
-          Чи надад таалагддаг
-          Чамтай хамт байх нь таатай байдаг
-          Чамтай уулзаагүй үедээ би чамайг санадаг
-          Чиний талаар би боддог
-          Цаашид хамт байх хүсэлтэй байгаа гэх зэрэг одоо цагт болж буй сэтгэл хөдлөлөө хуваалцдаг.
Хэн нэгнийг баярлуулах гэж, сэтгэлийг нь хөдөлгөхийн тулд өөрөө ч сайн тодорхой болгоогүй үгсийг хэлж амлах нь нэгдүгээрт дараа нь тэр үгэндээ хүрэх гэж өөрийгөө барьж тэвчих, хүсэхгүй байгаа зүйлээ хийхэд хүрэх, хоёрдугаарт тэр хүнд итгэлтэйгээр чамаас амлалтаа биелүүлэх болон амлалтаасаа буцахгүй байхыг шаардах эрх мэдлийг өгч буй хэрэг юм.
Би юун дээр алдаж, яагаад өдийг хүртлэх туулсан тэр сайхан эхлэлүүд юу ч үгүй болж хувьраад байна вэ? Энэ талаар эрэгцүүлэн бодож, ухаарахгүй явснаар эхлэлээс ч шантарч ядрахвий… Бараг одоо ядарчихсан учираас л эрэгцүүлэх хэрэгтэй гэдгээ сая нэг ойлгож байх шиг.
Учир юунд гэвэл дээрх зүйлсийг би яагаад ийм итгэлтэйгээр хэлж яриад байгаа вэ гэдэгт оршино. Би сүрхий ухаантайдаа биш тийм зүйлсийг үзэж туулсан учираас. Тэр бүү хэл олон давтамжтайгаар.
Юу гэх гээд байна вэ гэхээр өнөөх сайхан эхлэлүүдийн эзэд яг ийм алдаа гаргаж байсан. Сайн ухамсарлаагүй байж тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөсөө болж ам гарч түүндээ өөрийгөө итгэж намайг итгэхийг шаардсан. Тухайн үед  миний гаргасан хариу үйлдэл нь түүний зориглон хэлж буй үгсийг хүндлэх, тэр хүнийг гомдоож буруу ойлголт өгөхгүй юмсан гэж бодсоны үндсэнд "итгэж байна, баярлалаа" гэх агуулгатай үгс байсан. Харин үүний дараа тэднээс би чамайг ингэж тэгэж хайрлаж итгэж байна. Харин чи яачихваа, аливээ! Би хайртай хүнээсээ хайр халамжыг нь мэдэрмээр байна. Ингэхэд чи надад хайртай юу. Чи яагаад хайртай гэж хэлдэггүй юм бээ! Би чиний хувьд хэн юм бээ, надад хайргүй юм бол яагаад уулзаад байгаан гэх мэтээр дарамт шахалт болж хариу нэхэх гээд байдаг. Ингэснээрээ намайг буруутгаж бусдад намайг буруутай мэт харагдуулдаг. За яг энэ хүрээд л би тэсэж тэвчихээ болиод олон таван үггүй хурдхан шиг л холдож харилцаагаа таслаж орхидог.
Тэгээд л дараагын илүү ухаантай байж болох хүнийг хайдаг. Тэд бүгд өөр өөрсдийн үзэл бодолтой өөр өөр мэдрэмж түүхийг бүтээж байдаг ч би яг энэ цэг дээр ирээд л бүдрээд уначихдаг.
Энэ цэгээс цааш хэрхэн явах вээ. Энэ цэгээр хязгаарлагсаар байхаас залхаж байна………….

Comments

  1. Зүгээр ээ.. Цаг хугацаа бүгдийг анагаана, уучлана, уужрана.

    ReplyDelete
    Replies
    1. setgegdel bichseniig n say l medlee.. bi chamd helehiig hvssen zvil zunduu baidag hhe.. chinii helsen shig tsag hugatsaa anagaana uujrana :)

      Delete

Post a Comment

Popular Posts