Ганц бие завгүй амьдрал минь


Хэрвээ би завтай байсан бол, аа бишээ зорилогогүй байсан бол ганц бие биш байх бизээ. Үүгээрээ би зорилогогүй нөхдүүд хайрлаж дурладаг юм гэж хэлэх гээгүй юм шүү. Хайрлаж дурлаж яваа хүмүүст маш ихээр атаархдаг. Миний хувьд ажлын 7 хоногын 7өдөр сургууль дээрээ, тодруулвал  өдрийн 24 цагын 10-14 цагыг сургууль дээрээ хичээллэх хэрэгтэй болдогоос гадна 3цагыг гэр сургууль руу ирж очиход зарцуулдаг. Зарим тохиолдолд сургууль дээрээ хонох ч үе бий. Гэртээ ирлээ ч зүгээр суухгүй ээ аль болох л өөрийгөө хөгжүүлэх чадамжаа дээшлүүлхэд анхаарна. Ихэвчлэн 5-6 цагын нойр авна. Үлдсэн цагуудад харин хувийн амьдрал найз нөхөд гэр бүл гэх зэргийг багтаана. Таалагдсан залуутайгаа уулзхын тулд тусгайлан 3-5 цаг гаргаж хийх зүйлээ дараагын өдөр юмуу өмнө нь шахаж хийнэ. Мөн чухал тэмдэглэлт өдрүүдэд тэгж л зав гаргана.
Хагас бүтэн сайнд ажилын өдрийг бодвол хамаагүй ачаалал багатай учир найз нөхдүүдтэйгээ уулзаж өнгрөөнө. Харин сошиал ертөнцөөр бол байнга идвэхтэй явж мэдээллээс хоцордоггүй нь намайг арай галзуу солио тусхаас сэргийлж байдаг болвуу. Ихэвчлэн тоглолт үзвэр үйлчилгээн дээр танилцсан, эсвэл найзуудын санал болгосон залуустай холбогддог. Мэдээж facebook том үүрэг гүйцэтгэнэ. Байнга уулзаад байх завгүй учир чат бичих маягаар харилцаа 7 хоног, 1 сар үргэлжлэнэ. Тэгээд л тэд надаас залхана. 7 хоногт 1 зарим тохиолдолд 3 долоо хоногт 1 удаа уулзах мөлхөө харилцаа нь залуусыг тэр хооронд өөр хэн нэгэн сайхан бүсгүйтэй таарж түүнд дурлах хангалттай  хугацаа юм. Харин би тэнд зургаа зураад л. За тэгээд зарим нь их тэсвэртэй л дээ. Гэвч миний хийж байгаа амьдрал минь болсон зурагны үнэ цэнэ түүнд хэр их хугацаа зарцуулдаг түүний санааг хэрхэн олох гэж шаналж түүнийг гарт баригдхуйц жинхэн бүтээгдхүүн бүтээл болгоход ямар их хүч хөдөлмөр ордгыг мэдэхгүй мэдрэмжгүй залуус дийлэнх хувь нь. Хүн мэдэхгүй байж болно тайлбарлаад өгвөл жоохон ч гэсэн ойлгоно л доо, харин надад хүн бүрт тэгж тайлбарлаж явах цаг зав байхгүй тэдний хувьд нэг л их хийрхсэн хэнээтэй хүн шиг харрагдаг байх. Миний хувьд өдөр бүр шахуу хийх зүйлтэй амьдарч байхад хэтэрхий завтай хийх юм байдаггүй юм уу гэлтэй, хийсэн бүтээсэн зүйлгүй хүнтэй уулзах надад өөрт минь ч таагүй. Бас сонсдог хөгжмийн чиг урсгал их нөлөөтэй байдаг. Ингээд л яриад байвал барагдахгүй. Их сургуулиа удахгүй төгснө. Төгсчихвөл тэгээд л өөрийн гэсэн байр сууриа олтлоо бүр ч шаргуу байх хэрэгтэй болно Яана даа ингэж явсаар ганц бие хөгшин авгай болохвий. ххаха

Өөр яриад байвал зөндөө зөндөө.
Эрчүүдтэй харилцаа эхлүүлж болоод байгаа ч удаан үрэглжлэхгүй юм даа.
Би өөрөө ч шаардлага өндөртэй ядаргаатай авгай байх л да.
Зааза мэдэхгүй юм даа. Магадгүй "Ганц бие завгүй амьдрал минь II" ийг үргэлжлүүлэн бичих биз......

Comments

Popular Posts