Эрэгцүүлэмж
Тухайн дасгал хэн нэгэн танихгүй хүнтэй өөд өөдөөсөө хараад гар гараа барилцсанаар эхэлсэн юм. Бид өгсөн сэдвийн дагуу өөрт хамааралтай бүхийл зүйлсийн талаар ярина 3минут байлуу да. Дохио дугармац нөгөө хүн ярьж эхэлнэ. Харин юуг ч асуухгүй юуг ч шүүхгүй юуг ч дүгнэх хэрэггүй.
Эхний өгсөн сэдвүүд хэдэн настай, хаана сурдаг, хэнтэй амьдардаг, юунд дуртай вэ гээд л. Цаашлаад асуултууд улам хүндэрч эхэлсэн. Хамгийн аз жаргалтай байсан үе, хамгийн их гунигтай байсан үе, ойрын үед зовоож байгаа асуудлууд гээд л. Харин бид ярьсаар л байна.
Бидний дараагын даалгавар нүдээ аниад энэ галерейд орж ирснэсээ өмнөх бүх үйл явдлыг киноны хальс шиг ухрааж төсөөлөх байлаа. 3 өдөр ухрааж төсөөллөө. Дараа нь эрэгцүүлж бодох хугацаа өгөв. Тэгээд энэ талаараа нөгөө порьтнертойгоо хуваалцаж энэхүү дасгал дууссан юм.
Бид бүгд л танихгүй хэн нэгэнд дотрох бүх зүйлээ санаа зоволгүй уудалж орхисон тул сэтгэл хөнгөрсөн мэт тааламжттай мэдрэмж авж дараа дахин уулзах ерөөлтэйгөөр буцацгаалаа.
Энэ дасгалаас маш чухал зүйлийг олж харлаа!!! Ялангуяа тэр сүүлийн асуулт. Сүүлийн 3 хоног юу хийсэнээ ухрааж төсөөлхөд үнэхээр хүнд байлаа. Нүдээ аниад төсөөлтөл би гэдэг хүн яараад л яараад л байх юм. Тайван суухгүй сэтгэлдээ дандаа түгшүүртэй гэх юм уу. Нэг зүйлийг дуусгах гэж яараад л, дуусчихаад дараагын ажил руугаа яараад л. Хийж байгаа бүхэн минь миний туйлын дуртай зүйлс атал би үүнийг хийж байгаадаа бус хийж дууссандаа баяралж дараагын ажил гээд л үргэлжлэх юм.
Би өөртөө хэрэгтэй, чадна гэсэн бүхнээ дааж авч ажилладаг. Бусдад үнэлэгдэх боломж бүрийг алдалгүй ажиллахыг хүсч сүүлдээ цагийн хуваарь гэх зүйлд хэт баригдах болсон байгаагаа харлаа. Энэ бүхэн утгаа алдаж эхэлсэн байна. Гэр бүлийнхэнтэйгээ өглөө эрт таарна, орой унтсан хойно нь орж ирнэ гээд л.
Хэдийгээр залуу хүн маш их ажиллаж, шаргуу хичээх ёстой ч гэлээ үүнээсээ таашаал авдаг, ядаж л дуртай зүйлээ хийж байж стресстэхгүй байх нь чухал. Ийм энгийн зүйлийг хэн ч мэднэ биз. Би өөрөө ч мэднэ харин хэт гүн орох гэх юмуу, юуны төлөө хийгээд байгаагаа зарим үед мартаж орхитолоо хичээсэн байдаг.
Иймд өөрийгөө чөлөөлж өдөр бүр тодорхой цагыг ажил хичээлээс ангид сэдвээр найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ харилцаж агаар салхинд гарах босон.
Ингэснэрээ ажилын амжилт буураагүй.

Их сонирхолтой зүйлд хөтөлсөн байна шүү. Дээрх зүйлүүдийг ингэж цэгцтэйгээр анзаарсан нь янзтай. Хүнд өөрт нь өөрийгөө ингэж анзаарах сөхөл авахуулахгүйгээр завгүй байлгадаг нь энэ нийгмийн уршиг. Яалтчгүй ийм байхаас өөр замгүй юмшигээр системчилчихсэн тогтолцоог яалтай ч билээ дээ.
ReplyDeleteУхрааж санахыг тухайд янзтай зүйл. 1 өдөр байгаад дараа нь 2 болоод дараа нь 4 гэх мэтчилэн маягаар санах гэж хичээгээд үзээрэй. Гэхдээ эхний өдрөө санах гэж хичээхдээ одоо байгаагаасаа ухрааж өглөө сэрэх хүртлээ минут бүр секундийн нарийвчлалтайгаар оролдох хэрэгтэй. Секундийн нарийвчлалтай байвал бүр л сайн. Эхлээд 1 өдрийн дурсамжаа бүгдийг нь нарийвчлалтайгаар санадаг болсон хойноо 2 өдөр дараа 4 түүнчлээд нь 8, 16, 32 гэх прогрессоор өөрөө аяндаа яваад өгнө.
Гэхдээ би ингэж үзэж байгаагүйлдээ, нэг өдрийнхийг гэж оролдож үзэж байснаас биш цааш нь үргэлжлүүлж байгаагүй. Хэд хэдэн хүнээс сонсож байсан юм байна. Цааш нь геометрийн прогрессоор энэ процесс үргэлжилсээр байгаад ухаан ороогүй байх үеээ хүртэл санадаг тухай ярьдаг юм билээ. Их сонирхолтой зүйл шүү.
За тэгвэл үүнийг туршиж үзнэ ээ. Миний мангар блогыг мартаагүй зочилсонд талрахлаа "kk"
Delete