Гайхамшигтай мэдрэмж "Шинэ жил, Шинэ он"
Ерөнхийлөгчийн хэтэрхий нуршуу үгс цагыг улам удаан өнгөрч байгаа мэт санагдуулна. Эцэст нь хүсэн хүлээсэн 00:00 цаг болж хонх дугарахтай зэрэгцэн аав минь ориглуун дарсаа буудуулж, харин би ирж буй шинэхэн жилээс хүсэх хүсэлээ бодож амжина. Ард хоцорч буй жилийн гунигт түүхийг дахин сөхөх ч хэрэггүй гагцхүү аз жаргалтай цаг мөчүүд олж авсан туршлага, сургамж, амжилтууд сэтгэлд тодхон үлдэнэ. Гэр бүлийнхэнтэйгээ хундгаа тулгавуу үгүй юу цонхруугаа яаран очино. Тэнгэрт өнгө өнгийн томоос том галын наадам тодоос тод харагдаж байгаа нь одод дээрээс бороо болон орж буй мэт. Үүнийг харан зогсохдоо гартаа барьсан ориглуун дарсаа ууна. Энэ нь тэдгээр оддыг амталж байгаатай адил торгомсог гайхамшигтай мэдрэмж өгдөг юм.
Энэхүү тод гялалзах жижигхээн агшин жилд ганц л тохионо.
2017 оныг илүү амжилттай, үр бүтээлтэй өнгрүүлнэ ээ :D
Энэхүү тод гялалзах жижигхээн агшин жилд ганц л тохионо.
2017 оныг илүү амжилттай, үр бүтээлтэй өнгрүүлнэ ээ :D
Comments
Post a Comment