Хувцас дизайн

Миний одоогын харьяалал СУИС ДДУС/Дүрслэх дизайн уралгийн сургууль/-н Хувцас дизайны ангийн III курс. Бараг ухаан орсон цагаасаа гоё сайхан хувцасласан хүмүүсийг харах дуртай, зурагтаар Fashion tv үзээд салахгүй суучихдаг байсан. Ээжийгээ цэцэрлэгээс ирж авхад нь гоё хослолыг нь өмсүүлж байж авхуулдаг тийм шаардлага өндөртэй хүүхэд байж. Хичээл ном хийх сонирхол тийм ч их байгаагүй ч бусдын жишгээр арван жилийг төгсөж өөрийнхөө хүсэл мөрөөдлийн дагуу шулуун замаар СУИС-д орсон доо. Хэдийн бага байхаасаа бусдад өөрийгөө итгүүлж чадсан учир хэн ч хориглоогүй бүгд л дэмжсэн. Уран бүтээл хийж, уран бүтээлч хүн болох гэдэг, урлаг гэдгийг ойлгох тусам миний бодож байсан хүсэл мөрөөдөл агуу том далайд шидэгдсэн жижигхээн чулуу болж хувирах шиг. Тэр жижигхэн чулуугаа зүлгэж гялалзуулах гэж хичээж л явна даа. Энэ урлагт би хайртай, би яг зөв замаараа явж байгаа.
Тиймээ!!! Надад амжилт хүсээрэй :D
hha

Comments

Popular Posts