Цагаан сар

Өнөөдөр 2сарын 28 буюу шинийн 2ны өдөр юмаа. Би энэхүү баярт тийм ч дуртай биш ээ. Эцэг эхээ хүндлээд л тэднийгээ дагаж тэмдэглэдэг. Нуулгүй хэлхэд ядаргаатай баяр гэж боддог. Эцэг эхээсээ тусдаа гарсан ч эртний ёс уламжлалыг хүндэлж тэмдэглэх нь тодорхой биз ээ. Ямарч шалтгаангүй бол биш л дээ, гэвч хүн яагаад гэж асуувал тулгамдаад хэлж чадахгүй байх. Хол ойрын хамаатнуудтайгаа мэнд мэдэлцэж, муу муухай бүхнээ мартаж, сайн сайхныг эхлүүлнэ гэсэн баярын агуулга ёс уламжлал бол гайхамшигтай бахархам юм.
 Учир юунд гэвэл би аль ч шашиныг хувийн зүгээс дэмжддэггүй. Миний өөрийн үзэл бодлоор бол шашин гэдэг зүйлд хүмүүс хэт итгэж, өөрийн гэм буруу, цаашдын амьдрал, үр хүүхэд бүх зүйлээ даатгаж орхидог нь сул дорой мэт санагддаг. Бурхан гэх зүйлд би итэгдэггүй ээ. Бүх зүйл бидний өөр өөрсдийн гарт хамааралтай байдаг гэж үздэг.
Цагаан сар нь эрт дээр үеэсээ монголчуудын баяр байсан хэдийч орчин цагт шарын шашин\буддын шашинтай шууд хамааралтай болсон.
Түүнчлэн орчин цагт бие биенээсээ илүү гарах гэсэн хийрхсэн үзэгдлүүд, эдийн засгын хүнд нөхцөлд уламжлалт баяраа заавал тэмдэглэх гэж шаналсан хүмүүс, баярыг далимдуулсан хэт их амралт буюу архидан согтууралт зэрэг нь надаас гадна миний үеийн залуучуудад энэ баяр таатай санагдхаа болио биз. 
Гэвч би энэ хайрцган дотроосоо гарж чадахгүйнэ ээ. Эртны сайхан уламжлалаа, эцэг эх ээ гээд хүндлээд л.....
Оройн 8цаг 45 мин болж байна. Өнөөдрийн хувьд айл хэсэх, айл хүлээн авах ажил дууссан тул гарж аль нэг найзыгаа уруу татан ганц ганц лааз зөрөг цэцгийн хандтай амуу буудайн шүүс уухаар гарлаа. :D

Жич: Шашин шүтдэг хүмүүст дургүй гэсэн юм биш шүү. Бас шашныг буруутгах гээгүй. Аль ч шашин хүний сайн сайхны төлөө зорилоготой байдаг. Энэ зөвхөн миний хувийн үзэл бодол.....

Comments

Popular Posts