Жижигхэн авгалдай гэдгээ мэдэрсэн 20 хоног
Сүүлийн 20 хоног буюу хичээл 29нд амарч, зүгээр нэг амраад суух ёсгүй гэдгээ мэдэрч 3ний өдрөөс 23нийг хүртлэх хугацаанд ажил хийв. Ямар ажил вэ гэвэл Tsolo Munkh дизайнер эгчийн дор гар аргаар хийх чимхлүүр ажилууд, хуваарьлалт, шошго зэргийн бяцхан үүрэгт ажил хийсэн билээ. Анх ажиллахдаа л Цолмандах дизайнерийн талаар намтар, уран бүтээл, хэрхэн энэ салбарт байр сууриа олсон талаар судалж, өдөр бүр тэр хүнээс хөдөлмөрч шаргуу зан, уран бүтээлийн гайхалтай санаа зэргийг дэргэдээс нь харж суралцсан. Хувцасныхаа жижигхээн эд эс бүхэнд дээд зэргийн сэтгэл гаргаж хамгийн чанартай байж болох хувилбараар бүтээдэг. Харин би хэрхэн хувцас хийдэг билээ, хэрхэн хичээж ажилладаг билээ гээд бодход харьцуулашгүй их зөрүү гарна. Цаашид илүү их хичээх хэрэгтэй гэдгээ, өөрийгөө ямар дутуу байгаа гэдгээ маш сайн олж харлаа.
Аа! бас хичээл орсон ч хагас бүтэн сайн өдрүүдэд ажиллахаар тохиролцсон. Тэгхээр би чинь өөрөө өөрийгөө өөрөө завгүй болгож тэгж таашаал авдаг авгалдай юм уу да.
Аа! бас хичээл орсон ч хагас бүтэн сайн өдрүүдэд ажиллахаар тохиролцсон. Тэгхээр би чинь өөрөө өөрийгөө өөрөө завгүй болгож тэгж таашаал авдаг авгалдай юм уу да.
Comments
Post a Comment