Блог нээсэн учир шалтгаан

Сайн уу?? Намайг Золбоо гэдэг. хха
Миний нэгэн танил, манай сургуулийн охин (найз) зааза Хулан блог нээгээд өөрийнхөө хүссэнээ чөлөөтэй сонирхолтойгоор бичсэн байсан юм аа. Нийтлэлүүд нь надад их таалагдсан бөгөөд миний ч бас нууцхан дотроо бодож явдаг сонирхолыг минь өдөөж өглөө. Миний хувьд төгс төгөлдөр бусдын сонирхолыг татаж чадхуйц нийтлэл бичнэ гэдэг худал, хэт их найдлага тавиад хэрэггүй болно. Соёлгүй бүдүүлэг үг хэллэг болон
агуулга, зөв бичгийн алдаа гэх зэрэг зүйлс олонтой таарах бизээ. Гол зорилго нь олон нийтэд таалагдах бус өөрийн хүсэл сонирхолоор бусадтай хуваалцхыг хүссэн зүйлсээ хүргэх билээ. Цөөн тооны хүмүүст л блогоо танилцуулах учир хэрвээ таньд би блогоо сонирхоно уу хэмээн явуулсан бол цааш түгээхгүй байхыг хүсэе!

Comments

Popular Posts